Мэдээ

Тэг бохирдолттой Эко барилга 2014 онд ашиглалтанд орно

 

 

 

 

 

“Барилга экспо-2012” үзэсгэлэнд “Агаарын бохирдол үүсгэдэггүй Монголын анхны барилга” гэсэн тодотголтой, өвөрмөц загвартай барилгыг танилцуулсан юм. Энэ талаар “Buildings technology” компанийн менежер Б.Түмэннасттай ярилцлаа.

Эко барилга гэж ямар барилгыг хэлээд байна вэ. Энэ талаар сонирхуулаач?

Манай энэ барилга оффисийн зориулалтаар ашиглагдах, маш өвөрмөц, шинэлэг шийдэлтэй, 15 давхар барилга. “Zero emission building” буюу агаарын бохирдол үүсгэдэггүй барилга гэсэн тодотголтой. Барилгын баруун, зүүн ба урд талын хананд.  Хуримтлуулсан эрчим хүчээрээ агааржуулалт, дулааны насос, гэрэлтүүлэг зэрэг цахилгааны хэрэглээгээ хангана. Түүнчлэн төвийн эрчим хүчний шугамтай холбогдож, зуны цагт илүүдэл цахилгаан эрчим хүчээ нийлүүлнэ.

Харин шөнийн цагаар болон наргүй үед төвийн шугамнаас эрчим хүчээ авна. Мөн газрын гүний дулаанаар барилгынхаа халаалт, хөргөлтийг шийдвэрлэнэ. Барилгаа халаах, хөргөх болон цахилгаан үүсгэхдээ сэргээгдэх эрчим хүч ашиглах учир түлш шатаахгүй. Монголын анхны энэ эко барилга манай тулгамдсан асуудал болох утааг багасгахад чухал нөлөөтэй.

Дэлхийн хэр олон улсад ашиглагддаг вэ?

Ийм барилга дэлхийн арав гаруй оронд байдаг. Цөөхөн байгаагийн учир нь барьж босгох өртөг нь маш өндөр. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөд нэлээд хугацаа шаардлагатай. Ер нь бол шинжлэх ухааны ололт амжилтыг танилцуулах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор барьж байгаа юм. Миний мэдэж байгаагаар ийм барилга Хятад, Швейцарь, Австрали, Итали, Германд байдаг. Манайд байхгүй ч зарим нэг технолог нь ороод ирчихсэн. Жишээ нь газрын гүний дулааныг ашиглах технологи байна. Нүхтийн аманд байгаа “Корпорэйт” зочид буудал ийм технологиор баригдсан. Бас Төв аймагт нэг цэцэрлэг бий. Халаалтаа хангалттай шийдвэрлэж байгаа болохоор ашиглалтын зардал нь хямд байгаа гэсэн. Бид Швейцарийн “Swissmade” компанитай хамтран зураг төслөө хийсэн бөгөөд хамгийн дэвшилт технолог сонгож байгаа болохоор санаа зовох зүйл алга.

Манайд ч гэсэн хэрэглээ гэхээсээ илүү үзүүлэн, үзэсгэлэн маягаар баригдах юм биш үү?

Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Оффисын зориулалтаар барьж байгаа болохоор албан байгууллагуудад өрөөгөө түрээслүүлэх буюу худалдана. Мэдээж, дэлхийн барилгын хөгжлийн чиг хандлагыг харуулах, дэвшилт шинэ тех нологийг нэвтрүүлж, дэлгэрүүлэх зорилго ч байгаа.

Цаашид ийм барилга олон баригдана, хүмүүс амьдрах боломжтой гэж ойлгож болох уу?

Ер нь бол газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашигладаг эко барилга барих боломж Монголд бүрэн бий.

Зун нартайд бол боломжтой санагдаж байна. Өвөл юм уу, наргүй үед яах вэ?

Монгол Улсын жилийн 300 гаруй хоног нь нартай байдаг. Тиймээс нэг их санаа зовоод байх зүйлгүй. Давхар төвийн цахилгааны шугамд холбогдсон байх учир шаардлагатай үед тэндээсээ эрчим хүчээ ашиглах боломжтой гэдгийг дээр хэлсэн.

Өртөг өндөртэй босож байгаа гэлээ. Зардлаа нөхөхийн тулд байрны үнэ өндөр байж таарах нь ээ?

Нэлээд өндөр өртгөөр босно. Үр ашгаа өгөх хэмжээнд байлгахын тулд зарим нэг материалаа өөрийн зах зээлээс юм уу, Хятадаас нийл үүлнэ. Бидний хувьд өндөр ашиг чухал бус. Дэлхийн технологийн ололт амжилт ийм түвшинд иржээ. Энэ зүг бид ч явах ёстой шүү гэдгийг л харуулах зорилготой. Энэ барилга тэр чигээрээ орчин үеийн барилгын шинэ технологийн үзүүлэн байх болно. Талбайн үнэ одоогийн оффисын барилгын зах зээлийн нэгж үнэтэй ойролцоо байна.

Загвар нь онцгой юм. Ямар утга агуулсан юм бол?

Хамтран ажиллаж байгаа “Swissmade” компанид анх захиалга өгөхдөө Монголын түүх, өв соёлыг тусгасан өвөрмөц загвар хэрэгтэй байна гэсэн юм. Тэдний архитекторууд манай орноор аялж, түүх соёлыг судалсны эцэст монгол гэрийн ханыг үндсэн загвар болгож авсан нь энэ. Загвар гадна цаг агаарын онцлогт тохирох, газар хөдлөлт, үер гээд байгалийн гамшигт тэсвэрлэх чадварыг хүртэл тооцоолсон.

 

 

 

 

 

 

 

 

Барилгаа барьж эхэлсэн үү. Хэзээ ашиглалтад орох вэ?

Барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх бодолтой байгаа. 2013-2014 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Бид байрныхаа гуравдугаар давхрыг л өөрсдөө ашиглана. Бусад 14 давхрыг хүмүүст түрээслүүлж, худалдана. Захиалгаа аваад эхэлчихсэн байгаа.

Агааржуулалтын жижиг системүүд

Танайх хийн зуух бас танилцуулж байсан. Зах зээлд нэвтрүүлж эхэлсэн үү?

Гэр хорооллыг барилгажуулахад учирч буй гол бэрхшээл нь дулаан хангамж. V дулааны цахилгаан станцыг хүлээвэл олон жил шаардлагатай. Ийм нөхцөлд хийн зуух ашиглан, хэсэгчилсэн байдлаар дулааны асуудлаа шийдэх бүрэн боломжтойг бид харуулсан. Хий цэвэр түлш учир 92 хувийн шаталттай байдаг. Тэгэхээр агаарын бохирдол маш бага байна гэсэн үг. Бүх ажиллагаа автомат тул ашиглалтын зардал ч багатай. Бид энэ төсөл дээр “Unigas” компанитай хамтран ажилласан.

Хийн зуух, бохирдолгүй барилга гээд танайх байгальд ээлтэй технологийн чиглэлээр дагнадаг юм аа даа?

Манайх “Барилгын технологи” гэсэн нэртэй компани. Энэ бол хуучин маягаар барилга барихаас татгалзана гэсэн үг. Дэлхийн барилгын салбарт ямар шинэ технологи нэвтэрч байна, тэр бүхнийг монгол хөрсөн дээр буулгаж, Монголын онцлогт тохируулан хөгжүүлэх арга замыг судалж, хэрэгжүүлэх чухал. Манай компани байгуулагдсан цагаасаа иймэрхүү хүмүүст хэрэгтэй шинэ технологи нэвтрүүлсээр ирсэн. 1992 онд байгуулагдсан. Энэ үед шугам сүлжээний замбараагүй хэрэглээ ноёрхож, айл өрх нь ам метрээр тооцож халаалт, хүний тоогоор усны мөнгөө төлдөг байсан. Үүнийг зохицуулахын тулд усны, дулааны, уурын тоолуур оруулж ирж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Айл өрх, албан байгууллага тоолууртай болж хэрэглээний хэм хэмжээгээ мэдчихлээ. Одоо яаж дулаан хэмнэх вэ гэдгийг эрэлхийлж, автомат удирдлагатай дулааны ялтсан бойлер угсарч, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооллын зургаадугаар ЦТП, мөн Даланзадгад, Дарханд амжилттай туршлаа. Одоо бүх шинэ барилга автомат узель, ялтсан бойлертай болсон. Байгалийг бохирдуулахгүй байх аргыг эрэлхийлэх явцдаа төвлөрсөн шугам сүлжээгүй газрыг эрчим хүч, дулаанаар хэрхэн хангаж болох арга замыг олж харсан. Мөн ус хомсдож, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед саарал усыг яаж ашиглах вэ гэдэг шийдлийг нэвтрүүлэхийг зорьсон.

Танай эко барилга өөрийн хэрэглээнээс давсан эр чим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлнэ гэж та ярьсан. Тийм боломж байгаа юу?

Тийм их хэмжээгээр биш ч гэсэн тодорхой хэмжээгээр илүүдэл гарна. Өдрийн цагт барилгын гэрэлтүүлэг ажиллахг үй. Энэ үед нарны цахил гаан үүсгүүр эрчим хүч цуглуулсаар байна. Энэ цахилгааныг төвийн сүл жээнд өгнө. Эрчим хүчний тухай хуулинд сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг ердийн цахилгааны тарифаас 2-3 дахин илүү үнээр худалдаж авна гэсэн заалттай. Тиймээс эдийн засгийн хувьд ч бидэнд ашигтай. - Өвлийн цагт хэрэглэсэн газрын дулаанаа зун нь эрг үүлж өгч, эрчим хүчний тэнц вэрийг хадгална гэдгээ то дорхой тайлбарлаж өгөөч? -Ямарваа эрчим хүч үр гүй алга болохгүй, энерги хадгалагдах хуулиар байж байх ёстой. Бид өвөл газрын гүнээс дулаан аваад, зун наранд халсан барилгын дулаанаа газрын гүн рүү оруулснаар газрын дулааны тэнцвэрийг хадгална. Газрын гүний 300 метрт 20-25 хэм дулаан байдаг. Үүнийг л ашиглана гэсэн үг.

Нарны цахилгаан үүсгүүр шиг эрчим хүчээ хурааж, хад галаад ашиглах боломж бий юү?

Тэр боломжгүй. Нар ны гэрэл хураах маш том аккумулятор хэрэгтэй. Бараг барилгынхаа гуравны нэгийг эзлэхээр том байж гэмээнэ барилгыг эр чим хүчээр бүрэн хан гана.

Барилгын доторх зохион байгуулалт нь бас өвөрмөц байх уу?

Мэдээж. Барилгын урд хэсэгт тус бүр гурван давхруудыг хамарсан нээлхий бүхий том талбайнууд байх бөгөөд энд өвөл зунгүй цэцэг, мод тарьж болно. Ингэснээр хүмүүст ажиллах таатай орчин бүрдэнэ. Бас эрүүл мэнд талаасаа ч чухал. Барилгын урд хэсгийн цонхнууд нарны хүчийг 80 хувь, хоёр хажуу тал нь 50 хувь бууруулах юм. Агааржуулалтын систем нь ч онцлог. Наран талд байгаа халуун агаарыг хойд талын хүйтэн агаартай солилцуулж өрөөний температурыг хэвийн хэмжээнд хадгална. Таазны халаалт, хөргөлттэй болохоор өрөөний өнгө үзэмж сайжрах, талбайн ашиглалт нэмэгдэх, жигд халах зэрэг давуу талтай

С.УРАНЧИМЭГ

Холбоо барих

Утас: 350014, 350979
Факс: 350013
И-мэйл: info@buildtech.mn